loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ДАРХАН ХОТОД ОЛОН УЛСЫН ХАМТАРСАН КИНОНЫ ЗУРАГ АВАЛТ ХИЙГДЭНЭ | HuduuMN

ДАРХАН ХОТОД ОЛОН УЛСЫН ХАМТАРСАН КИНОНЫ ЗУРАГ АВАЛТ ХИЙГДЭНЭ

2026-05-29

“Бросис Пикчерс” компанийн 22 дахь уран бүтээл болох “THAT DAY” өсвөр насны хүүхдүүдийн драм төрлийн уран сайхны киног БНСУ-ын “CO Production” студитэй хамтран бүтээхээр болж, тус киноны зураг авалтыг ирэх 8 дугаар сард Дархан хотод хийхээр төлөвлөж байна.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2026.05.27/ аймгийн Засаг даргатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. 

Дархан хот нь хүүхэд хамгаалал, хөгжлийг дэмжих бодлогыг тогтмол хэрэгжүүлж, жил бүр тодорхой зорилтот ажлуудыг “Хүүхэд хамгааллын жил”-ийн хүрээнд зохион байгуулж ирсэн. Мөн соёл, урлагийн бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх “Кинонд ээлтэй хот” болох зорилтын хүрээнд энэхүү төслийг дэмжин хамтран ажиллаж байна.