loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА СУРГУУЛИУДЫН ЗАХИРЛУУДАД ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ | HuduuMN

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА СУРГУУЛИУДЫН ЗАХИРЛУУДАД ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

2026-05-29

Аймгийн Засаг дарга ерөнхий боловсролын сургуулиудын захирлуудтай уулзаж, хүүхдийн аюулгүй байдал, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үүрэг, чиглэл өглөө.

Уулзалтын үеэр эцэг, эхийн хараа хяналт, хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцолж, бүх сургуулийг 1-12 дугаар ангийн эцэг, эх, асран хамгаалагчийн өргөтгөсөн хурлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо. Үүнд: 

 Унадаг дугуй, мопед, суррон зэрэг тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцох үеийн аюулгүй байдлыг хангаж, насанд хүрээгүй хүүхдийг зам тээврийн осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарч ажиллах,

Анги хамт олноороо аялал зугаалгаар явах тохиолдолд багш, эцэг эхийн хараа хяналтыг сайжруулах, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг сайтар хангах, 

Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол, усны орчимд зорчуулахгүй байх, осол эндэгдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, мэдээллийг тогтмол хүргэж ажиллахыг үүрэг болголоо.