Аймгийн нөөцийн мах бэлтгэх тендерт оролцож шалгуур хангасан "Дархан эрдэнэ мах комбинат" ХХК-тай гэрээг байгуулан, 102 тн махыг бэлтгэн нөөцөлсөн.
Нөөцийн махыг 2026.03.15-2026.05.15-ны хооронд худалдаан гарган,
үхрийн ястай мах-39тн -16300 төгрөг,
хонины ястай мах-43тн -14800 төгрөг,
ямааны ястай мах 20тн -11200 төгрөгөөр 20 гэрээт дэлгүүрээр худалдан борлуулж, 05-р сарын 18-ны байдлаар 102 тн мах бүрэн борлуулагдаж дууссан байна.
Аймгийн ХХААГ-аас газар дээрх явцын хяналтуудыг хийж, Дархан сумын мэргэжилтэн, багууд, гэрээт дэлгүүрүүд, махны үйлдвэрээс 7 хоног бүр мэдээг авч нэгтгэн аймгийн засаг даргын ХБТХОХэлтэс, ажлын хэсэг, шуурхай зөвлөгөөнд мэдээллийг өгч ажилласан.
Нөөцийн 102 тн мах бүрэн борлуулагдаж дууссантай холбоотой ажлын хэсэг гэрээний хэрэгжилтийг дүгнэж, үлдэгдэл санхүүжилтийг шилжүүлэх ажил хийгдэж байна.