loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН УЛСЫН ҮЗЛЭГ ЯВАГДАЖ БАЙНА  | HuduuMN

АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН УЛСЫН ҮЗЛЭГ ЯВАГДАЖ БАЙНА

2025-10-15

Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.3-т заасны дагуу Засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг” Дархан-Уул аймагт зохион байгуулагдаж байна. 

Үзлэгийг Архивын ерөнхий газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Туулаар ахлуулсан ажлын хэсэг зохион байгуулж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд Архивын ерөнхий газрын Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч Б.Гантулга, Төрийн албаны зөвлөлийн Мэдээллийн сангийн хэлтсийн ахлах референт Л.Лхамжав нар ажиллаж байна. 

Ажлын хэсэг 2025 оны 10 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт ажиллаж, төрийн байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлт болон ажлын зохион байгуулалтын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, үнэлгээ, дүгнэлт өгнө.

Улсын үзлэгтэй холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон дэд комисс ажлын төлөвлөгөө боловсруулан, үзлэгт хамрагдах байгууллагын жагсаалт болон үзлэг хийх хуваарийг гарган ажиллажээ. 

Дэд ажлын хэсгээс Дархан-Уул аймагт төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын урьдчилсан үзлэг хийсэн ажлын тайланг танилцуулсан юм. 

Урьдчилсан үзлэгт төрийн нийт 76   байгууллага хамрагдсан байна. Цаашид:

- Байгууллага бүр орон тооны архив, бичиг хэргийн ажилтантай болох,

- Архив, бичиг хэргийн ажилтнуудын ажиллах орчин нөхцөл, тоног төхөөрөмжийг сайжруулах,

 - Төрийн бүх албан хаагчдыг Баримт бичгийн бүрдэл, тэдгээрт тавих шаардлага MNS 5140-2:2021 стандартыг ханган ажиллах гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан хэрэгжилтийг хангуулах, 

- Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 165 дугаар тогтоолд “Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд албан хэргийг хос бичгээр хөтлөх ур чадварыг заавал тусгах “ гэсэн заалтыг бүх төрийн байгууллагууд хэрэгжүүлж ажиллах зэрэг шаардлагатай асуудлууд урьдчилсан шалгалтын тайланд дурдагджээ.