loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ДАРХАН СУМЫН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЖ БАЙНА | HuduuMN

ДАРХАН СУМЫН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЖ БАЙНА

2025-12-10

ДАРХАН СУМЫН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЖ БАЙНА

Дархан сумын ИТХ-ын даргын А/16 тоот захирамжын хүрээнд ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит VI хуралдаан 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хуралдана. 

Энэ хүрээнд Дархан сумын ИТХ-ын хуралдааны бэлтгэл ажлыг хангах хүрээнд Зөвлөлийн хурал өнөөдөр /2025.12.10/ хуралдаж дараах асуудлуудтай танилцаж байна. 

Үүнд: 

1. Дархан сумын ИТХ-ын 2025 оны тайлан,

2. Дархан сумын 2025 оны төсвийн гүйцэтгэл, 2026 оны төсөв батлах тухай,

3. Дархан сумын засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тайлан,

4. Дархан сумын засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг явц, үр дүнд хяналт шинжилгээ хийсэн тайлан,

5. 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Дархан сумын ИТХ-ын “Зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” 11/02 тогтоолд өөрчлөлт оруулах тухай,

6. 2025 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан,

7. Дархан сумын 2026 оны тухайн жилийн газар зохион байгууллатын төлөвлөгөө батлуулах тухай,

8. Дархан хотын эдэлбэр газрыг шинэчлэн тогтоох тухай,

9. Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын дүрэм шинэчлэн батлах тухай,

10. Хоршоог хөгжүүлэх сангийн зээл олгох салбар, чиглэлийг батлах тухай,

11. Хоршоог хөгжүүлэх сангийн зээлийн дээд хэмжээ, төсөл сонгон шалгаруулах тов тогтоох тухай, 

12. Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай зэрэг асуудлуудтай танилцаж, хуралдаанд оруулах юм.