
Дархан сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Хуучин Дарханы иргэдэд зориулсан Төв номын сангийн салбарт 66 уншигчийн суудал бүхий ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлж, шаардлагатай засвар, тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө.
Дархан сумын Засаг даргын Тамгын газраас цаашид номын сангийн фондын баяжилтыг нэмэгдүүлэх, хүртээмжийг сайжруулах, орчин үеийн чиг хандлагад нийцүүлэн номын санг соёлын төвийн түвшинд хөгжүүлж, бүтээлч орон зай болгоход анхаарч ажиллана.