
Наадмын үеэр нийтийн эзэмшлийн талбайд худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэдийн бүртгэлийг бид тусгай программын системээр дамжуулан цахимаар авах төлөвлөгөөтэй байсан боловч техникийн бэрхшээлийн улмаас уг систем бэлэн болох хугацаа бага зэрэг хойшлогдсоор байна. Энэ хугацаанд та бүхний хүлээлт, хандлагад талархаж буйгаа илэрхийлье.
Бид та бүхний хүсэлтийг бүрэн, шударга байдлаар хүлээн авахын тулд системийг нягт нямбай бэлтгэж байна.
Бүртгэлийн линкийг тун удахгүй албан ёсоор зарлаж, бүх сувгаар түгээнэ. Мөн бүртгүүлэх заавар, талбайн байрлал, сонгон шалгаруулалтын талаар тодорхой мэдээллийг давхар хүргэнэ.
Бид та бүхний цаг зав, итгэлийг хүндэтгэн, бүртгэлийг шуурхай нээж, нээлттэй зохион байгуулах болно. Хүлээцтэй хандаж буй та бүхэнд баярлалаа.