Дархан-Уул аймгийн ИТХ-ын нөхөн сонгуулийн 20 дугаар тойрог буюу Хонгор суманд 2026 оны 06 дугаар сарын 21-ний өдөр болох юм.
Ардчилсан намаас нөхөн сонгуульд оролцох нэр дэвшигчийн баримт бичгүүдийг "Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хууль”-ийн 31 дүгээр зүйлийн 31.2-т заасан хугацаанд өнөөдөр /2026.05.14/ аймгийн Сонгуулийн хороонд ирүүллээ.
Нэр дэвшигчийн баримт бичгийг Дархан-Уул аймгийн Ардчилсан намын дэд дарга Ж.Ганболд, дэд дарга С.Бат-Эрдэнэ, нэр дэвшигч Л.Гэрэлцэцэг, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Х.Батбаяр, Э.Азжаргал, Хонгор сумын АН-ын дарга З.Отгонбаатар, дэд дарга Б.Гантогтох нар албан ёсоор хүлээлгэн өглөө.