loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
МАЛЧДЫН АНХДАГЧ ХОЛБООНД БЭЛЧЭЭР АШИГЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ЖУРМЫН ТӨСӨЛ"-ИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЖ БАЙНА | HuduuMN

МАЛЧДЫН АНХДАГЧ ХОЛБООНД БЭЛЧЭЭР АШИГЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ЖУРМЫН ТӨСӨЛ"-ИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЖ БАЙНА

2026-05-18

Улсын хэмжээнд хийсэн цөлжилтийн судалгаагаар нийт нутгийн 64.1 хувь нь ямар нэгэн байдлаар нэн хүчтэй болон хүчтэй цөлжилтийн зэрэглэлд хамаарагдаж байна. Үүнтэй уялдуулан уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр ган зуд зэрэг эрс тэс үзэгдлийн давтамж эрчим нэмэгдэж мал аж ахуйн уламжлал тогтвортой байдал малчдын амьжиргаа хүнсний баталгаат байдалд сөргөөр нөлөөлөх хандлага ажиглагдаж байна. 

Иймд бэлчээр ашиглалтын журам болон гэрээний хэрэгжилтийг орон нутгийн нөхцөл онцлогт нийцүүлэн боловсронгуй болгох зорилгоор ХХААХҮЯ-аас “Хүнсний тогтолцооны өөрчлөлтөөр биологийн олон янз байдлын үндэсний төлөвлөгөөний хэрэгжилтийг дэмжих төсөл”-ийн хүрээнд бэлчээр ашиглалтын журам болон гэрээний загварын төслийг орон нутгийн малчдад танилцуулж тэдний санал, зөвлөмжийг хуулийн төсөлд тусгах хэлэлцүүлэг зохион байгуулж байна. 

Ийнхүү малчдаар хэлэлцүүлж холбогдох хуульд заасан нөхцөлийг хангасны дараа журам болон гэрээний загварыг батлах юм.