loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН 2025 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО | HuduuMN

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН 2025 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО

2025-12-23

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 2025 оны үйл ажиллагааны тайлангийн хурлыг өнөөдөр зохион байгууллаа. Тайлангийн хуралд Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Алтансүх, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Янжмаа, аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн захирагч, хурандаа Т.Ууганбаяр нар оролцож, алба хаагчдад мэндчилгээ дэвшүүлэн, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүслээ.

Хурлын үеэр ажил үйлсээрээ манлайлж, хариуцсан чиг үүргээ нэр төртэй гүйцэтгэн, хамт олноо хошуучлан идэвх санаачилгатай ажилласан шилдэг алба хаагчид, нэгж хамт олныг шалгаруулж, шагнал гардууллаа.

Шилдэг алба хаагчид:

Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Хоролсүрэнгийн Энхбаяр – “Шилдэг мэргэжилтэн”

Онцгой байдлын газрын 03 дугаар ангийн механик, дэд ахлагч Түвшинжаргалын Ганчөдөр – “Шилдэг улсын нөөцийн ажилтан”

Онцгой байдлын газрын 03 дугаар ангийн харуул, дэд ахлагч Сэнгэсамбын Түвшинбат – “Шилдэг улсын нөөцийн ажилтан”

Онцгой байдлын газрын 03 дугаар ангийн нягтлан бодогч, дэслэгч Алтангэрэлийн Алтанцэцэг – “Шилдэг санхүүгийн алба хаагч”

Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Сувдаагийн Төрбат – “Шилдэг тамирчин”

Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Бадарчийн Наранбаатар – “Шилдэг аврагч-гал сөнөөгч”

Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлагч Батболдын Мөнхзул – “Шилдэг жолооч”

Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, ахлагч Зоригтын Бурмаа – “Шилдэг холбоочин”

Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн дэслэгч Г.Гантулга захирагчтай 3 дугаар салааны хамт олон – “Шилдэг салаа”

Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн салааны захирагч, ахмад Магнайцэцэний Зоригтбаатар – “Шилдэг салааны захирагч”

Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Алтангэрэлийн Болор-Эрдэнэ – “Шилдэг аврагч-гал сөнөөгч”

Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Камелханы Сүлем – “Шилдэг жолооч”

Онцгой байдлын газрын Хүндэтгэл музейн танхим болон ахмадын асуудал хариуцсан ажилтан Даваагийн Ариунтунгалаг – “Шилдэг ажилтан”

Эрэн хайх, аврах бүлгийн аврагч-усчин, ахлах ахлагч Түмэнжаргалын Даваасүрэн – “Шилдэг аврагч”

Хошууч Адилбишийн Зориг захирагчтай Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн хамт олон – “Шилдэг анги”

Мөн Онцгой байдлын газрын Өргөмжлөлөөр 9 алба хаагч, Дархан-Уул аймгийн Найрамдлын Дархан тэмдгээр 2 алба хаагч, “Тэргүүний ажилтан” тэмдгээр 5 алба хаагч, Жуух бичгээр 4 алба хаагч тус тус шагнагдлаа.

Алба хаагч та бүхний минь хийморь өөдөө, ажил үйлс тань үргэлж урагштай байж, эх орон, ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөөх ариун үйлсэд улам их амжилт гаргахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.