loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ДАРХАНЧУУД ТА БҮХНИЙГ “БИДНИЙ ДАРХАН” НЭРЭМЖИТ АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ #УРИАЛГАД НЭГДЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА | HuduuMN

ДАРХАНЧУУД ТА БҮХНИЙГ “БИДНИЙ ДАРХАН” НЭРЭМЖИТ АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ #УРИАЛГАД НЭГДЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА

2025-10-15

Дархан хот үүсэн байгуулагдсаны 64 жилийн ой, Хотын баярыг угтан төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагууд “#Бидний_Дархан” нэрэмжит ажил, үйлчилгээг зохион байгуулж төрөлх хотынхоо хөгжил цэцэглэлтэд гар бие оролцох, хотын соёл, түүхэн уламжлал, үнэт зүйлийг сурталчилж өнөө үе, хойч ирээдүйд таниулан мэдүүлэх, хотын соёлыг төлөвшүүлэх, хүн бүрт хотоороо бахархах сэдлийг төрүүлж, тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилготой.

Хамрах хүрээ, хугацаа:

Тус аймагт үйл ажиллагаа явуулж буй Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус байгууллага, холбоо, клубүүд, иргэд оролцоно.

2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулагдана.

Төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэг байгууллага, төрийн бус байгууллага, холбоо, клубүүд, иргэд нь өөрсдийн нөөц бололцоогоо дайчлан дараах чиглэлүүдээс сонгон зохион байгуулна. Үүнд: 

 “Бүтээн байгуулалт, тохижилт, үйлчилгээ”

 “Нийгэм, хүмүүнлэг, спорт, соёл урлагийн арга хэмжээ” 

 “Хамтын ажиллагааг дэмжсэн санаачилга”

 “Байгууллага, хамт олноо сурталчилсан танилцуулга, өдөрлөг, үйлчилгээ”

 “Иргэдийн оролцоот олон талт хөтөлбөр, үйл ажиллагаа, урамшуулалт үйлчилгээ, азтан шалгаруулах” гэх мэт.

Байгууллага, иргэд нь Дархан хотын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх агуулга, чиглэлийн хүрээнд зохион байгуулсан үйл ажиллагааныхаа мэдээ мэдээллийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулна. Мөн үйл ажиллагааны тайлан, зураг, мэдээллийг ажлын хэсгийн dca@da.moc.gov.mn цахим хаяг руу ирүүлж болно. 

Удирдамжтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Дархан-Уул Аймаг-ийн Засаг даргын Тамгын газрын Дархан-Уул аймгийн Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс-ийн 9937-4090 дугаараас лавлана уу. 

ИРГЭН БҮРД ЭЭЛТЭЙ ИХ ХОТЫН ХӨГЖЛИЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ!