Дархан-Уул аймгийн ЕБС-иудад “Сүү хөтөлбөр” 2 дахь жилдээ хэрэгжиж байна. Энэ жил сүүний савлагаа шинэчлэгдэн хүүхэд бүр тусдаа хэрэглэх боломжтой 250 гр савлагаатай боллоо.
Зөвхөн Дарханы хүүхэд багачуудад зориулсан "Нада" үнээний цэвэр сүүг “Дархан Хүнс” ХК-ийн хамт олон үйлдвэрлэж байна.
Сүү хөтөлбөрт төр, хувийн хэвшлийн бүх сургуулийн 6-12-р ангийн хүүхдүүд хамрагдах бөгөөд 7 хоногт 3 удаа 250гр сүү уух юм. Сүү нь хүүхдийн яс, булчин, тархины хөгжилд хэрэгтэй кальци, уураг, амин дэмээр баялаг тул эрүүл өсөлтийг дэмжихэд ашиг тустай.
Төслийг дэмжиж хэрэгжих боломжийг хангасан аймгийн ИТХ нийт төлөөлөгч нартаа болон "Дархан хүнс" ХК-ийн хамт олонд нийт хүүхдүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье.