Дархан-Уул аймгаас хэрэгжүүлж буй “Боловсрол 2032” хөтөлбөрийн хүрээнд дунд болон ахлах ангийн сурагчдын эрүүл мэндийг дэмжих, шим тэжээлээр хангах зорилготой “Хүүхэд бүрд сүү” хөтөлбөр 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өмчийн хэлбэр харгалзахгүйгээр нийт 24 ерөнхий боловсролын сургуулийн 6-12 дугаар ангийн нийт 15,060 сурагчид, нэг хүүхдэд долоо хоногт 3 удаа, тус бүр 250 мл сүү олгохоор зохицуулалт хийгдэн, сүү нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт орон нутгийн үйлдвэрлэгч “Дархан цасхан сүү” ХК шалгарч, ирэх долоо хоногоос эхлэн сургуулиудад сүүгээ түгээж эхлэх юм.
Хөтөлбөрийг үр дүнтэй, эрсдэлгүй зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд өнөөдөр /2026.04.30/ аймгийн Боловсролын газар, “Дархан цасхан сүү” ХК болон Төслийн нэгж хамтран ерөнхий боловсролын сургуулиудын хоол зүйч, эмч нийт 33 албан хаагчдад сүү олгох үеийн эрүүл ахуй, хадгалалт, түгээлтийн зохион байгуулалтын талаар сургалтыг зохион байгууллаа.