УИХ-ын гишүүн, АҮЭБ-ийн Сайд Г.Дамдинням 2023 оноос БНСУ-ын Ихуа их сургуулийн эмнэлэг, УБ Сонгдо эмнэлэг, “Зүрх мартахгүй” төсөл, аймгийн ЗДТГ, ЭМГ-тай хамтран “Эрүүл Дархан” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.
Тус хөтөлбөрийн хүрээнд “Зүрх мартахгүй” төслийн удирдагч Б.Болдсайхан тэргүүтэй Монголын болон Солонгосын нарийн мэргэжлийн эмч нарын багийнхан бамбай булчирхай, эмэгтэйчүүд, зүрх судас, уушги, бөөр, урологи, хүүхдийн дотоод шүүрэл, дотрын чиглэлийн үзлэгийг Дарханчуудад үнэ төлбөргүй хийж, шаардлагатай зөвлөгөөг өгч байна.
Үзлэгийн талаарх зарыг сайд өөрийн сошиал хаягаар болон орон нутгийн хэвлэл мэдээллийн албан ёсны цахим хуудсуудаар иргэдэд урьдчилан мэдээлсэн. Энэ жил аймгийн хэмжээнд нийт 800 гаруй хүн үзлэгт хамрагдахаар бүртгүүлсэн байна. Үүнээс Дархан суманд 358 хүн цаг авч одоогоор 280 гаруй иргэн үзүүлээд байна.
Гурав дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж буй тус хөтөлбөрийн үр дүнд Дарханчууд орон нутагтаа дотоод, гадаадын нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлэн цаг зав, зардал мөнгөө хэмнэж эрүүл мэнддээ томоохон хөрөнгө оруулалт хийж байгаад талархалтай байна.
Өнгөрсөн хугацаанд энэхүү үзлэг оношилгоонд хамрагдсан иргэдээс өндөр үнэтэй мэс заслыг БНСУ-д очин хийлгэж эрүүл болж эргээд хэвийн амьдралдаа орсон жишээ олон бий.
Үзлэг, оношилгооны хуваарь хуваарь:
2026 оны 07 дугаар сарын 28
Дархан сум Нэгдсэн эмнэлэг-Дэмжих төв
2026 оны 07 дугаар сарын 29
Шарын гол сум, Эрүүл мэндийн төв
2026 оны 07 дугаар сарын 30
Хонгор, Орхон сумын Эрүүл мэндийн төв
Үзлэг хийх цаг:
09:00–13:00
14:00–17:00