Соёлын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилтын хүрээнд 9 нэр төрлийн нийт 47 ширхэг техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг Монгол Улсын Их хурлын гишүүн, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням орон нутагт ажиллах үеэрээ соёлын байгууллагуудад албан ёсоор хүлээлгэн өглөө.
Улсын төсвийн хөрөнгө оруулалт буюу Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны 140.1 сая төгрөгийн санхүүжилтээр Дархан-Уул аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар болон тус газрын харьяа Залуучууд театр, Музей, Төв номын сан, Хүүхдийн номын ордон, Шарын гол, Орхон, Хонгор сумдын Соёлын төвүүдийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ийнхүү нэмэгдүүллээ.
Соёлын салбарын энэхүү хөрөнгө оруулалт нь орон нутгийн иргэдэд хүрэх соёл, урлагийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.