loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 60 жилийн ойд зориулсан төвийн бүсийн зөвлөгөөний хүрээнд Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. | HuduuMN

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 60 жилийн ойд зориулсан төвийн бүсийн зөвлөгөөний хүрээнд Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

2025-12-04

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 60 жилийн ойд зориулсан Төвийн бүсийн хүндэтгэлийн хурал эхэллээ. 

Хүндэтгэлийн хурлыг Аймгийн ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга А.Янжмаа нээж үг хэллээ. Тэрээр " Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл 21 аймгийн 330 сум, нийслэлийн 9 дүүрэгт салбар зөвлөлөө байгуулж, түүхэн цаг хугацааныхаа туршид үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар ирсэн. Нийгмийн сөрөг үзэгдлүүдийг хэрхэн олж харах, урьдчилан сэргийлэх,гарц шийдлийг ярилцах, санал санаачлагаа нэгтгэх, бүс нутгийн хамтын ажиллагааг шинэ төвшинд гаргах шаардлагатай байна. Энэ бүхнийг олж харах, шийдвэрлэх боломжийг өнөөдрийн бидний уулзалт, зөвлөгөөн, хүндэтгэлийн үйл ажиллагаа олгож байна" хэмээн онцоллоо. 

Хүндэтгэлийн хуралд Төвийн бүсийн аймгуудын ГХУСАЗЗ-ийн дарга, гишүүд, ажлын албад, хууль сахиулах байгууллагуудын төлөөлөл,  орон нутгийн төр, хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөллүүд оролцож байна.