loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян эхэллээ | HuduuMN

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян эхэллээ

2025-12-04

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилдэг бөгөөд энэ аяныг Дэлхий нийтэд 1991 оноос эхлүүлсэн.

Харин манай улсын хувьд 1997 оноос Хүчирхийллийн эсрэг үндэсний төв анх санаачлан зохион байгуулж эхэлсэн тэр үеэс хойш НҮБ, хөгжлийн түншүүд, төрийн байгууллагууд, иргэний нийгэм зэрэг олон байгууллагын оролцоо дэмжлэгтэйгээр өргөжин тэлж, бүгд ЖСХ-г устгахын төлөө нэгдэн ажиллаж байна.

Энэ жил Бээжингийн тунхаглалын 30 жилийн ойтой давхцан, “UNiTE” аян нь эмэгтэйчүүд, охидын эсрэг цахим хүчирхийлэлд онцгой анхаарал хандуулж байна.