“Боловсрол-2032” хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг даргын санаачилгаар хэрэгждэг “IELTS-100" хөтөлбөр 3 дахь удаагаа амжилттай хэрэгжиж 88 сурагч батламжаа гардан авсан.
Хөтөлбөрт хамрагдсан сурагчид IELTS-ын шалгалтад 7.5-аас дээш оноо авсан тохиолдолд шалгалтын төлбөрийг 100 хувь буцаан авах, 8.0 онооноос дээш оноо авсан сурагчдад зөөврийн компьютер олгодог журамтай.
Хичээлийн шинэ жилийн баярын энэ өдөр ОУ-ын IELTS-ын шалгалтад 8.0 оноо авсан Элит 22-р сургуулийн 11-р ангийн сурагч Д.Тэмүүлэн, ОИ сургуулийн 11.6 ангийн сурагч Г.Мишээл, ШУТИС ахлах сургуулийн 12-р ангийн сурагч Б.Батсайхан нарт халуун баяр хүргэж журмын дагуу зөөврийн компьютерыг гардууллаа.