loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“IELTS-100” ХӨТӨЛБӨРӨӨС ДАХИН 8 БОЛОН 8.5 ОНООГ АВЛАА  | HuduuMN

“IELTS-100” ХӨТӨЛБӨРӨӨС ДАХИН 8 БОЛОН 8.5 ОНООГ АВЛАА

2025-12-09

Аймгийн Засаг даргын санаачилгаар хэрэгжсэн "IELTS-100" хөтөлбөрт хамрагдсан сурагчдын амжилтын буухиа үргэлжилсээр байна. 

Хөтөлбөрт хамрагдсан сурагчдаас: 

“VIP IELTS COURSE” төвийн Энхжин багшийн удирдлага дор бэлтгэгдсэн “Монгол-Оюу” сургуулийн 11-1 ангийн сурагч Ганзоригийн Энхбаяр 8,5 оноо, 

"Eduzone" төвд М.Мөнхзул болон Generose багшийн удирдлага дор бэлтгэгдсэн “Шинэ Алхам” сургуулийн 11-р ангийн сурагч Болорсайханы Хасжин 8 оноог тус тус авч зөөврийн компьютероо гардан авлаа. 

Эдгээр 2 сурагч өнгөрсөн жил буюу 10-р ангидаа энэхүү хөтөлбөрт хамрагдаж байсан юм. "IELTS-100" 2 дахь удаагийн хөтөлбөрт зөвхөн 11-р ангийн сурагчдыг хамруулах байсан бол энэхүү сурагчдын үр дүнгээс хамаарч 10-р ангийн сурагчдыг дахин хөтөлбөрт хамруулахаар боллоо.