loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
IELTS-ЫН ШАЛГАЛТАД 8 ОНОО АВСАН СУРАГЧИД ЗӨӨВРИЙН КОМПЬЮТЕР ГАРДУУЛЛАА | HuduuMN

IELTS-ЫН ШАЛГАЛТАД 8 ОНОО АВСАН СУРАГЧИД ЗӨӨВРИЙН КОМПЬЮТЕР ГАРДУУЛЛАА

2026-03-19

Аймгийн Засаг даргын санаачлан хэрэгжүүлсэн Ielts-100 хөтөлбөрт 104 сурагч хамрагдсан. Ielts-ын шалгалтад 33 сурагч 7,5 оноо авч тэнцсэн бол үүнээс 8 сурагч 8-8,5 оноо авсан амжилт үзүүлсэн байна.

Өнөөдөр 8 оноо авсан Дархан Эмпати сургуулийн 11а ангийн сурагч Ц.Цэлмүүнд аймгийн Засаг дарга баяр хүргэж зөөврийн компьютер гардууллаа. Цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилтыг хүсье!

Цэлмүүн охины анги хамт олныг урамшуулан ангиараа зулзагын зусланд 3 хоног амрах эрх, Өргөө кино театрт кино үзэх эрхээр шагналаа.