loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ЛАОС АРД УЛСЫН ТӨРИЙН АУДИТЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ДАРХАН ХОТОД АЙЛЧИЛЛАА | HuduuMN

ЛАОС АРД УЛСЫН ТӨРИЙН АУДИТЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ДАРХАН ХОТОД АЙЛЧИЛЛАА

2026-06-18

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Төрийн аудитын байгууллагын Ерөнхийлөгч Виенгтависоне Тепачан тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Үндэсний аудитын газарт ажлын айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд төлөөлөгчид Дархан-Уул аймагт ажиллаж, аймгийн Төрийн аудитын газрын үйл ажиллагаатай танилцан, орон нутгийн удирдлагуудтай уулзалт хийлээ.

Лаосын Төрийн аудитын байгууллагын Ерөнхийлөгч Виенгтависоне Тепачан Дархан-Уул аймгийн талаар сэтгэгдлээ хуваалцахдаа тус аймагт хөдөө аж ахуй, аж үйлдвэр, бүтээн байгуулалт эрчимтэй хөгжиж байгааг онцлон сайшаав.

"Дархан-Уул аймгийн Төрийн аудитын газар 2025 оны жилийн эцсийн ажлын үр дүнгээр улсын хэмжээнд дэд байр эзэлсэн хамт олон. Иймээс орон нутгийн аудитын байгууллагуудаас Дархан-Уул аймгийг онцлон сонгож, туршлага судлах зорилгоор ийнхүү айлчиллаа