loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ХӨРС, АМЬТАН, МОДОНД ХЭМЖИЛТ ХИЙХ, ШИНЖИЛГЭЭНИЙ БАГАЖ ХЭРЭГСЛИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ | HuduuMN

ХӨРС, АМЬТАН, МОДОНД ХЭМЖИЛТ ХИЙХ, ШИНЖИЛГЭЭНИЙ БАГАЖ ХЭРЭГСЛИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

2026-06-18

Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга А.Янжмаа өнөөдөр Төвийн бүсийн Шүүх шинжилгээний төвд ажиллаж хүрээлэн буй орчны шинжилгээний үйл ажиллагаанд ашиглах хөрс, ургамал, амьтны гаралтай ул мөр, нотлох баримтад хэмжилт, шинжилгээ хийх зориулалт бүхий багаж, тоног төхөөрөмжийн бүрдлийг гардуулан өглөө. 

Нийт 19.8 сая төгрөгийн өртөг бүхий 8 нэр төрлийн багаж хэрэгслийг аймгийн ГХУСАЗСЗ-ийн санхүүжилтээр шийдвэрлэжээ. 

Дээрх тоног төхөөрөмжүүд нь хүрээлэн буй орчинтой холбоотой хэрэг, зөрчлийн ул мөр, нотлох баримтыг шинжлэх ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэх бөгөөд шинжилгээний байгууллагын үйл ажиллагааны чанар, хүртээмжийг сайжруулахын зэрэгцээ хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаанд мэргэжлийн түвшний дэмжлэг үзүүлэх боломжийг нэмэгдүүлж байгааг тус байгууллагуудын удирдлага, ажилтнууд онцолж байна.

Мөн үеэр аймгийн ИТХ-ын дарга тус байгууллагын ажилтнуудтай уулзаж тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хамтран ажиллах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллах саналыг дэвшүүлэв. 

Гэр бүлийн хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтийг бууруулах зэрэг ажлуудад чиглэсэн судалгаа хийх, хүүхдэд бага наснаас нь зөв дадал хэвшил олгож, төлөвшүүлэх ажлуудыг хамтран зохион байгуулахаар санал нэгдлээ.