loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
НӨӨЦИЙН МАХНЫ ЧАНАР, ЭРҮҮЛ АХУЙ, ХАДГАЛАЛТ, САВЛАГААНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ | HuduuMN

НӨӨЦИЙН МАХНЫ ЧАНАР, ЭРҮҮЛ АХУЙ, ХАДГАЛАЛТ, САВЛАГААНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

2026-03-19

Аймгийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан нөөцийн махыг 3-р сарын 15-ны өдрөөс худалдаанд гаргахаар бэлтгэж байна. Энэ жил 102 тонн махыг нөөцөлж бэлтгэсэн, эхний ээлжид үүний 30 хувийг гаргана. 

Стандартын дагуу савлаж бэлтгэсэн үхэр, хонь, ямааны махыг 39 гэрээт хүнсний дэлгүүрүүдээр борлуулна. Ингэхдээ нэг багт 1-2 дэлгүүр байх юм. Үнийн хувьд үхрийн мах 1кг-16.300, хонины мах 1кг-14.800, ямааны мах 1кг-11.200 төгрөг байна. 

Өнөөдөр ажлын хэсэг нөөцийн мах бэлтгэж буй “Дархан Эрдэнэ мах комбинат” ХХК-д төлөвлөгөөт шалгалт хийж газар дээр нь ажиллалаа. Нөөцийн махны чанар, аюулгүй байдал, хадгалалт, тээвэрлэлт, савлагаанд тогтмол хяналт тавьж байна. 

Нян, бактери судлал, үхсэн ба өвчтэй малын махыг ялган тодорхойлох зэрэг эрүүл ахуйн шинжилгээг аймгийн мал эмнэлгийн лабораторид хийж дууссан. Зөрчил илрээгүй. 

Иргэд та бүхэн энэ сарын 15-ны өдрөөс зах зээлийн үнээс хямд, чанартай, эрүүл ахуйн шаардлага хангасан нөөцийн махыг гэрээт хүнсний дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой.