Орон сууцны захиалга авах нэрийдлээр иргэдээс урьдчилгаа төлбөр авч, гэрээний үүргээ биелүүлэхгүй байх, улмаар залилангийн шинжтэй үйлдлээр иргэдийг хохироох тохиолдол тасралтгүй гарч байгаатай холбогдуулан аймгийн хэмжээнд барилгын ажлын гүйцэтгэл 50 хувьдаа хүрээгүй тохиолдолд иргэдээс орон сууцны захиалга авахыг хориглолоо.
Одоогийн байдлаар Дархан-Уул аймагт орон сууцны захиалга авч, иргэдийг хохироосон 4 барилгын улмаас 10 гаруй тэрбум төгрөгийн хохирол учраад байна.
Иргэд та бүхэн орон сууцны захиалга өгөх, гэрээ байгуулахдаа тухайн барилгын явц, барилгын компанийн үйл ажиллагааны бодит байдал, хууль эрх зүйн нөхцөлийг сайтар нягтлан шалгаж, мэдээлэлд тулгуурлан хариуцлагатай шийдвэр гаргахыг анхааруулж байна.