Дархан_Сум, UNICEF Mongolia, Дархан-Уул аймгийн эмэгтэйчүүдийн холбоо, Empasoft Institute of Technology, Women in Tech Mongolia хамтран аймгийн Ерөнхий боловсролын 12 сургуулийн 20 суралцагч шалгарч амжилттай төсөлд хамрагдлаа.
Тэд 12 ментор багш, салбар салбарын манлайлагч нараас суралцаж 13 сэдвийн хүрээнд өөрсдийгөө чадавхжуулж чадлаа.
Уг төслийн хүрээнд 5 багт хуваагдан баг тус бүр өөрсдийн вэбсайтыг хийлээ.
TechNova баг “NXTLVL” онлайн хувцасны вэбсайт
Team quantum баг “Study planner” хичээлийн болон өдөр тутмын төлөвлөгөө гаргадаг вэбсайт
Team stars “Girls world “ охидод тулгамддаг асуудлыг нэгтгэн хөтлөх боломжтой вэбсайт
Team phoenix баг “Phoenix” онлайн худалдаа
Inky баг "Монголын уламжлалт хоол” Монгол үндэсний хоолыг дэлхий дахинд таниулах жор болон хоолны илчлэгийг тооцсон хэсэгтэй вэбсайтыг тус тус хийж танилцууллаа.
Төсөлд хамрагдсан 20 сурагчдадаа амжилт хүсье