Хотын төвийн суурьшлын бүсэд ус нэвтрэхээс урьдчилан сэргийлэх, иргэдийг шар усны үерийн эрсдэлд өртөхөөс хамгаалах зорилгоор төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын том оврын техник хэрэгслийг дайчлан, ус зайлуулах суваг шуудууг нээх, халиа дошинг зайлуулах ажлыг шуурхай зохион байгуулж байна.
Өнөөдрийн байдлаар Дархан сумын хэмжээнд 3 байршилд тусгай зориулалтын 5 техник ажиллаж, Дархан сумын Засаг даргын Тамгын газрын албан хаагчид хуваарийн дагуу газар дээр нь үүрэг гүйцэтгэж байна.