loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“ТАВАН ТАНСАГИЙН ЭХ ОРОН” – Дархан хотын 64 жилийн ойн өдөрт зориулсан уран бүтээлийн тоглолтод УРЬЖ БАЙНА | HuduuMN

“ТАВАН ТАНСАГИЙН ЭХ ОРОН” – Дархан хотын 64 жилийн ойн өдөрт зориулсан уран бүтээлийн тоглолтод УРЬЖ БАЙНА

2025-10-15

Дархан хотын 64 жилийн ойн өдрийг тохиолдуулан Залуучууд театрын уран бүтээлчид “ТАВАН ТАНСАГИЙН ЭХ ОРОН” уран бүтээлийн тоглолтоо үзэгч олондоо өргөн барих гэж байна.

Энэхүү тоглолт нь хүний оршихуйн утга учир, өвөг дээдсийнхээ байгаль ертөнцтэйгөө харилцах гүн ухаан, таван тансаг хэмээх утга агуулгыг уран сайхны хэлээр илэрхийлсэн бүтээл юм.

Уран бүтээлд Төрсөн газар, Эцэг эх, Өөрөө, Үр хүүхэд, Эх орон хэмээх таван үнэт зүйлсийг хүний амьдралын утга учир, сэтгэл зүрхний эх сурвалж хэмээн харуулснаараа онцлогтой.

Дархан хотын уран бүтээлчдийн ур чадвар, сэтгэл зүтгэл, уран сэтгэмжийг шингээсэн “ТАВАН ТАНСАГИЙН ЭХ ОРОН” тоглолт  2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 11:40 цагт “Залуучууд” театрын тайзнаа тоглогдоно.

Дарханчууд болон үзэгч та бүхнийг халуун сэтгэлээр урьж байна!