Тэрээр аймгийн Онцгой байдлын газар, Стандарт хэмжилзүйн хэлтэс, гурил үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзан тэдгээрийн үйл ажиллагаа, техник тоног төхөөрөмж, ажиллах орчин нөхцөлтэй танилцаж, тулгамдаж буй асуудлыг сонслоо.
Онцгой байдлын газрын хувьд Дархан-Уул аймагт 16 давхар барилга олон ашиглалтад орсон ч аврах ажиллагаанд ашиглагдаж буй сунадаг шатны дээд урт 32 метр байгаа нь өндөр барилгын шаардлагад нийцэхгүй байгаа учир цаашид хувийн хэвшилтэй хамтын ажиллагааг өргөжүүлж, анги, нэгжүүдийн барилга байгууламж, техник, тоног төхөөрөмжийн асуудлыг хамтран шийдвэрлэхээр ажиллана гэв.
Мөн даатгалын тогтолцоог урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлд онцгой байдлын салбартай уялдуулах, холбогдох эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарч ажиллаж байгааг онцоллоо.
Гурил үйлдвэрлэгчдийн зүгээс дотоод үйлдвэрлэгчдийг дэмжих, импортоор татваргүй гурил оруулахгүй байхад анхаарч ажиллахыг хүссэн юм.
Стандартын салбарын эрх зүйн орчны шинэчлэлийн хүрээнд салбарын бодит нөхцөл байдал, мэргэжлийн туршлагад тулгуурлан хуулийн төслөө боловсруулах, бүсийн сорилтын лабораторийг орон нутагтай хамтран байгуулах ажлыг эхлүүлнэ гэв.