loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА  | HuduuMN

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

2025-12-23

архан-Уул аймгийн 

- Хүнс, хөдөө аж ахуйн газар, 

- Эрүүл мэндийн газар, 

- Мал эмнэлгийн газрын хяналтын Улсын байцаагч нар холбогдох удирдамжийн хүрээнд нийтийг хамарсан баяр ёслол болон цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.

Хяналт шалгалтад аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй томоохон зах, худалдааны төв, бөөний агуулах, худалдаа, үйлчилгээний байгууллагууд, хамт олны шинэ жилийн үйл ажиллагаа зохион байгуулж буй ресторан, бар, караоке, лоунж, мөн кремт бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийг хамруулж байна.

Хяналт шалгалтаар дараах зөрчлүүд илэрч байна. Үүнд:

- Хэрэглэх болон хадгалах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнийг худалдах, борлуулах;

- Шошгын мэдээлэл шаардлага хангаагүй, гарал үүсэл тодорхойгүй импортын хүнсний бүтээгдэхүүн худалдаалсан, тухайлбал Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12.6-д заасны дагуу импортын хүнсний бүтээгдэхүүний шошгын мэдээлэл нь орос, англи, монгол хэлээр бичигдээгүй;

- Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 157 дугаар тогтоолоор баталсан “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн дотоод хяналтын үлгэрчилсэн журам”-ыг хэрэгжүүлээгүй, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ аваагүй зэрэг зөрчлүүд байна.

Дээрх зөрчлүүдэд Төрийн хяналтын тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын хүрээнд арга хэмжээ авч, зөрчлийг арилгуулан ажиллаж байна.

Иргэд, хэрэглэгчид та бүхэн хүнсний бүтээгдэхүүн сонгон авахдаа:

- Бүтээгдэхүүний шошгын мэдээлэлтэй сайтар танилцаж, хадгалах болон хэрэглэх хугацааг шалгах;

- Шаардлагатай тохиолдолд бүтээгдэхүүний гарал үүсэл, шинжилгээний бичиг баримттай танилцах;

- Ил задгай, гар дээрээс хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг зөвлөж байна.