loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ХАЛТИРГАА ГУЛГААНЫ ЭРСДЛИЙГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ӨРГӨТГӨСӨН ХУРАЛ БОЛЖ БАЙНА | HuduuMN

ХАЛТИРГАА ГУЛГААНЫ ЭРСДЛИЙГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ӨРГӨТГӨСӨН ХУРАЛ БОЛЖ БАЙНА

2026-01-07

2026.01.06/ Дархан сумын Онцгой комиссын өргөтгөсөн хурал болж байна.

 Хурлаар Дархан хотын хэмжээнд үүсээд буй халтиргаа, гулгааны эрсдэлийг бууруулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлд авах арга хэмжээг тодорхойлох явдал юм.

 Ус, цаг уурын байгууллагаас өгсөн мэдээллээр энэ өвөл Дархан хотод 20 удаагийн цас орсон нь зам талбайн хальтиргаа, гулгааны эрсдэлийг нэмэгдүүлээд байгааг онцоллоо.

 Иймд зам, явган хүний гарц, нийтийн эзэмшлийн талбайн цас, мөсийг цаг алдалгүй цэвэрлэх, бодис, давс цацах, байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах талаар холбогдох албаныханд үүрэг чиглэл өгч байна.