
Дархан хотын хог хаягдлын менежментийг сайжруулах, иргэдийн зөв дадлыг төлөвшүүлэх зорилгоор JCI Дархан салбар, Дархан сумын ЗДТГ, Дархан хотын Хог тээврийн газартай хамтран 2025 оны 9 дүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 7-ны өдрүүдэд “ZERO WASTE DARKHAN” соён гэгээрүүлэх контентын уралдааныг амжилттай зохион байгууллаа.
Тус уралдаанд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль, сурагчдын клуб болон иргэдийн төлөөлөл өргөнөөр оролцож, нийт 24 бүтээл ирүүлсэн байна.
Шалгаруулалтын ажлыг Дархан сумын Засаг даргын орлогч Б.Мөнх-Эрдэнэ, ЗДТГ-ын Тамгын дарга Ц.Амарзаяа, JCI Дархан салбарын 2025 оны ерөнхийлөгч Л.Отгонбаяр, дэд ерөнхийлөгч Т.Амарбаяр, ЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй комисс зохион байгууллаа.
Комиссын гишүүдийн хэлснээр оролцогчид хог хаягдлыг зөв ангилан хаях дадал хэвшүүлэх, бусдыгаа соён гэгээрүүлэхэд чиглэсэн шинэлэг санааг контентын хэлбэрээр амжилттай илэрхийлжээ.
Шалгаруулалтын үр дүнгээр:
1-р байр — 19-р бүтээл (99.2 оноо)
2-р байр — 2-р бүтээл (92 оноо)
3-р байр — 22-р бүтээл (91 оноо)
Тусгай байр — 24-р бүтээл (88.2 оноо) тус тус шалгарсан байна.
Шилдэг бүтээлүүдийг Дархан хотын сошиал хуудсууд болон олон нийтийн арга хэмжээнд ашиглаж, “цэвэр, хоггүй Дархан”-ы төлөө иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд уриалан ажиллах юм.
Бид хамтдаа — ZERO WASTE, ЦЭВЭР ДАРХАНЫ ТӨЛӨӨ!