Эрдэс баялгийн салбарын ашиг тус, үр нөлөөлөл, ил тод байдлыг оролцогч талуудад зөвөөр хүргэх, хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн төслүүдийг олон нийтэд таниулах замаар оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор Зүүн бүсийн "Хариуцлагатай уул уурхай" өдөрлөгийг зохион байгуулна.
Өдөрлөгт Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудад хайгуул олборлолтын үйл ажиллагаа явуулж буй ААН болон тухайн бүсийн төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд, орон нутгийн иргэдийн төлөөлөл оролцох юм.
Та арга хэмжээнд оролцохыг хүсвэл доорх линкээр орж бүртгүүлнэ үү 👇 https://forms.gle/QfEPvTD8JCppKFJF7
Хэзээ: 2023 оны 11 дүгээр сарын 16, 17-нд Хаана: Дорнод аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд
Зохион Байгуулагч: Уул уурхай хүнд үйлдвэрийн яам/Ministry of Mining and Heavy Industry, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци, Олборлох Үйлдвэрлэлийн Ил Тод Байдлын Санаачилга