loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ЭРҮҮЛ БҮСЭЭС ӨВС БОЛОН МАЛ, АМЬТНЫ ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД ТЭЭВЭРЛЭХИЙГ ЗӨВШӨӨРЛӨӨ  | HuduuMN

ЭРҮҮЛ БҮСЭЭС ӨВС БОЛОН МАЛ, АМЬТНЫ ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД ТЭЭВЭРЛЭХИЙГ ЗӨВШӨӨРЛӨӨ

2026-09-09

Аймгийн Онцгой комиссын 18 дугаар хуралдаанаар малын гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээ болон тээвэрлэлтийн зохицуулалтын талаар хэлэлцлээ.

Энэ сарын 1-ний өдрөөс хойш шүлхий өвчний шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна. Үүнтэй холбогдуулан Мал эмнэлгийн ерөнхий газраас өгсөн зөвлөмжийг үндэслэн өвчлөл бүртгэгдээгүй, эрүүл бүсийн сумдаас мал, амьтны гаралтай түүхий эдийг холбогдох гарал үүслийн гэрчилгээтэйгээр тээвэрлэхийг зөвшөөрөхөөр шийдвэрлэлээ.

Харин шүлхий өвчний голомтын бүс болох Дашбалбар, Чулуунхороот сумдаас мал, мах, өвс, үр тариа болон бусад түүхий эдийг тээвэрлэн гаргахгүй байх зохицуулалт үргэлжлэх юм.

Мөн Хөлөнбуйр, Матад, Баян-Уул сумдын нутаг дэвсгэрт ариутгалын пост ажиллуулж, өвс тээвэрлэж буй тээврийн хэрэгслийг ариутган халдваргүйжүүлж нэвтрүүлэхээр зохицуулалтыг хийж байна. Өвсний тээвэрлэлт хэвийн болж байгаатай холбогдуулж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас хадлан бэлтгэгчид өвс, тэжээлээ битүүмжлэн, бүрэн хучиж тээвэрлэх, гарал үүслийн бичгийг заавал авч явах шаардлагатайг анхааруулж байна.

Мөн малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зорилгоор энэ долоо хоногоос масс вакцинжуулалтыг эхлүүлэхээр төлөвлөж байгааг Мал эмнэлгийн газраас мэдээллээ. 
See less