
Аймгийн төр, нутгийн захиргааны төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагуудын Удирдах ажилтнуудын өнөөдрийн шуурхай хуралдаанд аймгийн Мал эмнэлгийн газар, “ДБЭХС" ТӨХК зэрэг байгууллагууд цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл танилцууллаа.
Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат шуурхай хуралдаанд тавьсан мэдээлэл болон цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан дараах үүрэг даалгаврыг өгөв. Үүнд:
1. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд бүрэн шийдвэрлэж, тухай бүр хариуг өгч ажиллахыг нийт байгууллагын удирдлагуудад, хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргад,
2. Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах аймгийн Засаг даргын албан даалгавар гарсантай холбогдуулан хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулж ажиллахыг нийт байгууллагын дарга нарт,
3. Монгол Улсад авто тээврийн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойг Дорнод аймагт тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан бэлтгэл бэлэн байдлыг хангаж ажиллахыг “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Дорнод салбар, аймгийн Засаг даргын тамгын газрын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга нарт,
4. “Уул уурхайн 7 хоног-2025” арга хэмжээ 2025 оны 09 дүгээр сарын 11-13-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдахтай холбогдуулан бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг аймгийн Засаг даргын тамгын газрын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргад,
5. МУИС-ийн Зүүн бүсийн сургуультай хамтран зохион байгуулагдаж буй аливаа эрдэм шинжилгээний хуралд идэвхтэй оролцож, эрдэмтэн, судлаачдын гаргасан гарын авлагыг үйл ажиллагаандаа ашиглаж, бүх талаар дэмжиж ажиллахыг нийт байгууллагын дарга нарт,
6. “Тал нутгийн соёл-2025” аялал жуулчлалын арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулж ажиллахыг аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын даргад, хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргад,
7. Аймгийн “Агаар, орчны бохирдлыг бууруулах” дэд хөтөлбөрийн хугацаа дууссан тул цаашид зохион байгуулах ажил санал танилцуулж ажиллахыг аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн даргад,
8. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан ханиад, томуунаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг аймгийн Эрүүл мэндийн газар, аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга нарт,
9. Отор, нүүдлийн зураглал гаргаж ажиллахыг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газрын дарга нарт,
10. Хөвсгөл аймагт тарваган тахал өвчин илэрсэнтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулж ажиллахыг аймгийн Цагдаагийн газар, Зүүн бүсийн төв, Онцгой байдлын газар, Мал эмнэлгийн газрын дарга нарт,
11. Сумын Онцгой комисс, мэргэжлийн ангиудыг чадавхжуулах, төлөвлөгөөнд тодотгол хийж ажиллахыг Зүүн бүсийн төв, Онцгой байдлын газрын даргад,
12. “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хууль тогтоомжийн хэрэгжилтийг бүх шатанд хангаж ажиллахыг нийт байгууллагын удирдлагуудад,
13. Монголын бүх ард түмний зуны спортын 16 дугаар наадам 2025 оны 09 дүгээр сарын 15-21-ний өдрүүдэд Баянхонгор аймагт зохион байгуулагдахтай холбогдуулан Дорнод аймгаас оролцож байгаа тамирчдад цалинтай чөлөө олгож, дэмжиж ажиллахыг холбогдох байгууллагын дарга нарт
14. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2025 онд хийж хэрэгжүүлсэн ажлын явцын тайланг танилцуулахыг аймгийн Байгаль орчны газрын даргад,
15. Орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлын талаарх мэдээллийг танилцуулж ажиллахыг аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргад,
16. Аймаг, орон нутагт зохион байгуулагдаж байгаа аливаа үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангаж, үр дүнтэй зохион байгуулж, хамтран ажиллахгыг нийт байгууллагын удирдлагуудад тус тус үүрэг болгов.