loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
"МӨРӨӨДЛИЙН ГООЛ-2025" ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ  | HuduuMN

"МӨРӨӨДЛИЙН ГООЛ-2025" ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

2025-09-11

Монгол Улсын ерөнхийлөгчийн ивээл дор 2 дахь жилдээ амжилттай зохин байгуулж буй “Мөрөөдлийн гоол-2025” тэмцээний аймгийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Энэхүү тэмцээнд 27 багийн 400 гаруй тамирчид оролцож байгаа юм. 

Нээлтэд УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, МХБХ-ны Ерөнхийлөгч Ц.Анандбазар, Аймгийн Засаг дарга Ш.Ёл нар оролцлоо. 

Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлөөс “Мөрөөдлийн гоол 2024” улсын аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртсэн н.Бямбасүрэн дасгалжуулагчтай н.Номинжин ахлагчтай “Охидын баг”, 2025 оны тэмцээнд мөнгөн медаль хүртсэн Уламбаяр дасгалжуулагчтай, Эрхэм-Үйлс ахлагчтай "Эрэгтэй баг"-ийг тус бүр 2 сая төгрөгөөр урамшууллаа. 

Мөн УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнгийн санаачилгаар 2026 онд Дорнод аймагт олон улсын стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбай байгуулах хөрөнгийг шийдвэрлэснийг МХБХ-ноос дуулгалаа. 

Тэмцээнд оролцож байгаа нийт баг тамирчдадаа амжилт хүсье.