Хөдөө аж ахуйн салбарын 2025–2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зорилгоор Засгийн газрын 2025 оны 56 дугаар тогтоол, “Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай” аймгийн Засаг даргын 02 дугаар албан даалгаврын хэрэгжилттэй газар дээр нь танилцаж, үнэлэлт дүгнэлт өгөх ажлын хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Гэрэлцэцэгээр ахлуулсан ажлын хэсэг Сэргэлэн суманд ажиллаж байна.
Ажлын хэсэг сумын Онцгой комиссын хуралдааныг зохион байгуулж, цаг үеийн нөхцөл байдал, цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас учирч болзошгүй эрсдэл, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар мэдээлэл сонслоо.
Мөн сумын хэмжээнд өвс, тэжээлийн бэлтгэл хангалтын явц, нөөцийн бүрдүүлэлттэй танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, анхаарах асуудлаар мэргэжлийн зөвлөмж өгч ажиллаж байна.





