Аймгийн хэмжээнд хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хүний эрхийг дээдэлсэн хандлагыг төлөвшүүлэх зорилгоор Аймгийн Засаг даргын захирамжаар “Хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, салбар хоорондын ажлын уялдааг хангах, хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлын хэсэг”-ийг аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбатаар ахлуулан байгуулсан.
Тус ажлын хэсгийн анхдугаар хуралдаан өнөөдөр зохион байгуулагдаж өмнө оны тайланг хэлэлцэж 2026 онд аймгийн хэмжээнд хийж хэрэгжүүлэх хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөний төсөл, саналын талаар хэлэлцлээ.
Хуралдаанаар ажлын хэсгийн гишүүд хүний эрхийн тулгамдсан асуудал, эрсдэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож, энэ онд “хүний эрхийн мэдрэмжтэй орон нутаг” болох зорилтыг дэвшүүлэн, энэ хүрээнд тодорхой чиглэл, үе шаттай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж ажиллах талаар хэлэлцлээ.Аймгийн хэмжээнд хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хүний эрхийг дээдэлсэн хандлагыг төлөвшүүлэх зорилгоор Аймгийн Засаг даргын захирамжаар “Хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, салбар хоорондын ажлын уялдааг хангах, хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлын хэсэг”-ийг аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбатаар ахлуулан байгуулсан.
Тус ажлын хэсгийн анхдугаар хуралдаан өнөөдөр зохион байгуулагдаж өмнө оны тайланг хэлэлцэж 2026 онд аймгийн хэмжээнд хийж хэрэгжүүлэх хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөний төсөл, саналын талаар хэлэлцлээ.
Хуралдаанаар ажлын хэсгийн гишүүд хүний эрхийн тулгамдсан асуудал, эрсдэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож, энэ онд “хүний эрхийн мэдрэмжтэй орон нутаг” болох зорилтыг дэвшүүлэн, энэ хүрээнд тодорхой чиглэл, үе шаттай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж ажиллах талаар хэлэлцлээ.



