loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
✅ОЛИМПИАДЫН ТУГ АЯЛУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭЭЛТ БОЛЛОО | HuduuMN

✅ОЛИМПИАДЫН ТУГ АЯЛУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭЭЛТ БОЛЛОО

2026-01-16

Монгол Улсын залуу үеийн шинжлэх ухааны мэдлэг боловсролыг дэмжих, ирээдүйн чадварлаг судлаач, инженерүүдийг бэлтгэхэд чухал ач холбогдол бүхий “Физикийн XXXVII олимпиад” энэ оны 04 дүгээр сарын 04-06-ны өдөр зохион байгуулагдана. 

Үүнтэй холбогдуулан тус олимпиадыг Дорнод аймагт зохион байгуулах ажлын хэсгийн дарга, аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат олимпиадын тугийг Дорнод аймгийн 1-р бүсийн сургуулиудаас эхлүүлэн аялуулахаар хүлээлгэн өглөө. Цаашид бусад 4 бүсэд энэхүү аян үргэлжлэх юм. 

Энэхүү олимпиадад Монгол улсын өнцөг булан бүрээс шилдэг суралцагчид оролцож, мэдлэг оюунаараа өрсөлдөхөөс гадна олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай залуу үеийг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулдаг уламжлалтай билээ.