БАЯН-УУЛ СУМЫН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА
Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбатаар ахлуулсан ажлын хэсэг Баян-Уул суманд ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцлаа.
Энэ үеэр өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөөний биелэлтийг эрчимжүүлж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж ажиллах талаар сумын удирдлагууд болон онцгой комиссийн гишүүдэд үүрэг чиглэл өглөө.