Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Дорнод аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран төрийн албан хаагчдын мэргэжил, арга зүйн ур чадварыг дээшлүүлэх сургалт, арга хэмжээг 10 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Энэ хүрээнд иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, төрийн байгууллагын бодлого, хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн тайлагнал, хяналт-шинжилгээ, үнэлгээ, үр дүнгийн шалгуур үзүүлэлт тодорхойлох болон бодлогын үнэлгээ хийх арга зүйн талаар мэдлэг, мэдээлэл өгч, мэргэжил, арга зүйн зөвлөгөө үзүүлж байгаа юм.
Сургалтад аймаг, сумдын Засаг даргын тамгын газар, харьяа агентлагийн холбогдох албан хаагчид хамрагдаж байна. 






