ЦАГААН-ОВОО СУМЫН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА
Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбатаар ахлуулсан ажлын хэсэг Гамшгаас хамгаалах удирдамжийн дагуу Цагаан-Овоо суманд ажиллаж байна. Тус ажлын хүрээнд сумын Онцгой комисс, мэргэжлийн анги болон сайн дурын хэсгийн бэлтгэл бэлэн байдал, гамшгаас хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилтийг шалгаж байна.
Мөн ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажил, техник болон багаж хэрэгслийн бүрэн байдалд үзлэг хийж байгаа юм. Энэ үеэр өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөөний биелэлтийг эрчимжүүлж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж ажиллах талаар сумын удирдлагууд болон онцгой комиссийн гишүүдэд үүрэг чиглэл өглөө.