loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ЦЭРГИЙН АЛБАНААС ХАЛАГДАЖ БАЙГАА ЦЭРГҮҮДИЙГ УГТАН АВАХ ЁСЛОЛ БОЛЛОО | HuduuMN

ЦЭРГИЙН АЛБАНААС ХАЛАГДАЖ БАЙГАА ЦЭРГҮҮДИЙГ УГТАН АВАХ ЁСЛОЛ БОЛЛОО

2024-10-14

Өнөөдөр (2024.10.14) 2023 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар Зэвсэгт хүчний 327 дугаар ангид цэргийн алба хааж бэлтгэлээр халагдаж ирж буй дайчдыг угтан авах ёслол “Аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын зааланд” боллоо.

Ёслолын арга хэмжээнд Дорнод аймгийн Засаг дарга Б.Бат-Эрдэнэ, цэргийн штабын дарга хурандаа О.Ганзориг, Зэвсэгт хүчний 327 дугаар дугаар ангийн мото буудлагын батальон захирагч дэд хурандаа Э.Чинбат, Монгол цэргийн нэгдсэн холбооны Дорнод аймаг дахь салбар зөвлөлийн ажлын албаны дарга Б.Отгонбаяр нар оролцов. 

Энэ үеэр хугацаат цэргийн жинхэнэ албаа үлгэр жишээч хаасан алба хаагчдыг шагнаж, дурсгалын зүйл хадгалуулав.