ЛОН УЛСЫН ЦИРК ДОРНОД АЙМАГТ ИРЛЭЭ
Олон улсын уран бүтээлчдийн гайхалтай үзүүлбэрүүдийг нэг дороос үзэх боломжтой “Олон улсын цирк21 ” Дорнод аймгийн Чойбалсан хотод хүрэлцэн ирлээ.
Тус циркийн тоглолтод Монгол, Унгар, Украин, Этиоп, БНХАУ зэрэг орны уран бүтээлчид оролцож, акробат, уран нугаралт, агаарын үзүүлбэр, алиалагч болон бүжгийн сонирхолтой тоглолтуудаа толилуулах юм.
Циркийн тоглолт 9 дүгээр сарын 26-ны өдрийн 14:00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.
Хүүхэд багачууд төдийгүй гэр бүлээрээ хүрэлцэн ирж, дэлхийн олон орны циркийн уран бүтээлчдийн ур чадвар, гайхамшигт үзүүлбэрийг хамтдаа мэдрээрэй!