
Урин дулааны улирал эхэлж, цаг агаар дулаарч газрын хөрс, замын далангийн өнгөн хэсэг гэсэж буйтай холбоотойгоор авто замд ус чийг ихээр хуримтлагдаж, түүний ачаа даах чадвар, бат бэхийн үзүүлэлт огцом буурч байгаа энэ үед “Авто тээврийн хэрэгслийн ангилал техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS 4598:2025 стандартад заасан тээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн ЗАДРАХ БОЛОМЖГҮЙ АЧАА тээвэрлэлтийг 2025 оны 04 сарын 05-ны өдрөөс 2025 оны 05 сарын 01-ний өдөр хүртэл түр хугацаагаар зогсоох болсныг мэдэгдье.
Тухайн хугацаанаас бусад үед задрах боломжгүй ачааны тээвэрлэлтээ зохион байгуулна уу.
Дээрх хугацаанд стандартын хэрэгжилтийг хангуулах, зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн тээвэрлэлт хийж буй эсэхийг шалган тогтоох, зөрчлийг арилгуулах, авто зам, замын байгууламжийг хамгаалах зорилгоор нийт улсын чанартай авто замын дагууд төлөвлөгөөт хяналт шалгалтыг зохион байгуулж байна.
Стандартын шаардлага зөрчсөнөөс үүдэн тээвэрлэлт саатсан хариуцлагыг тухайн иргэн, аж ахуйн нэгж байгууллага хариуцах бөгөөд авто зам, замын байгууламжид үүссэн хохирлыг холбогдох хуулийн дагуу буруутай этгээд барагдуулна.