ХӨЛӨНБУЙР, БАЯН-УУЛ СУМДЫН АРИУТГАЛЫН ПОСТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООХ ШИЙДВЭР ГАРГАЛАА
Өнөөдөр аймгийн шуурхай штаб хуралдаж малын гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдалтай холбоотой авч хэрэгжүүлж буй арга хэмжээний явцын талаар хэлэлцлээ.
Аймгийн хэмжээнд шүлхий өвчний тохиолдол 9 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш шинээр бүртгэгдээгүй бөгөөд өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг хэрэгжүүлэх хүрээнд масс вакцинжуулалтын ажлыг хэрэгжүүлж, одоогийн байдлаар 62.5 хувийн гүйцэтгэлтэй байна.
Мөн өнөөгийн нөхцөл байдал, халдварын тархалтын эрсдэлийг харгалзан шуурхай штабын хуралдаанаар Хөлөнбуйр, Баян-Уул сумдын ариутгалын постуудыг буулгах шийдвэрийг гаргалаа.
Харин голомттой бүс болох Дашбалбар, Чулуунхороот сумдад тус бүр хоёр хяналтын цэгийг үргэлжлүүлэн ажиллуулж, халдвар хамгааллын дэглэмд хяналт тавин ажиллах юм.