Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвийг Зөөвч-Овоо төслийн талбайтай холбох 60.1 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг өнөөдөр албан ёсоор эхлүүллээ.
Тус зам нь Монгол Улсын Засгийн газар болон "Орано майнинг" компанийн хооронд байгуулсан гэрээний хүрээнд хэрэгжиж буй Зөөвч-Овоо ураны төслийн бүтээн байгуулалтын нэг хэсэг бөгөөд бүс нутгийн тээвэр, логистикийн нөхцөлийг сайжруулах, орон нутгийн авто замын сүлжээг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Авто замын төслийн захиалагчаар “Бадрах Энержи” ХХК, гүйцэтгэгчээр “Аргалант транс” ХХК ажиллаж байгаа бөгөөд барилгын ажлыг батлагдсан зураг төсөл, холбогдох стандарт, норм дүрмийн дагуу гүйцэтгэх юм.