loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“ЧАНДМАНЬ-ИЛЧ” ОНӨХХК-ИЙН УЛААНБАДРАХ САЛБАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА | HuduuMN

“ЧАНДМАНЬ-ИЛЧ” ОНӨХХК-ИЙН УЛААНБАДРАХ САЛБАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2026-11-02

   Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал, аймгийн ИТХ-ын дарга Н.Алдарбаяр нар “Чандмань-Илч” ОНӨХХК-ийн Улаанбадрах салбарын үйл ажиллагаа, техник тоног төхөөрөмж болон дулаан хангамжийн нөхцөл байдалтай танилцлаа.

Тус салбар нь “Чандмань-Илч” ОНӨХХК-ийн хамгийн сүүлд ашиглалтад орсон салбар бөгөөд барилгын ажил 2025 оны есдүгээр сарын 15-ны өдөр эхэлж, мөн оны аравдугаар сарын 19-ний өдөр ашиглалтад орсон.

Улаанбадрах салбар нь тус бүр 1.74 МВт хүчин чадалтай хоёр зуухаар тоноглогдсон бөгөөд сумын дулаан хангамжийн үйл ажиллагааг хэвийн, найдвартай явуулахад чиглэн ажиллаж байна.