loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЭРДЭНЭ СУМАНД 12 ОРТОЙ ШИНЭ ЭМНЭЛЭГ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ | HuduuMN

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЭРДЭНЭ СУМАНД 12 ОРТОЙ ШИНЭ ЭМНЭЛЭГ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2026-10-31

​Монгол Улсын Засгийн газар болон Азийн Хөгжлийн Банктай хамтран “Иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн хүрээнд Эрдэнэ суманд 4.6 тэрбум төгрөгөөр шинэ эмнэлгийн барилгын ажлыг 2024 онд эхлүүлсэн билээ.

2026 оны 6 дугаар сарын байдлаар барилгын ажлын гүйцэтгэл дуусаж, барилгыг хүлээлгэн өгөхөд бэлэн болсон.

​Дээрх төслийн хүрээнд 2024 онд шинэ барилгын цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус, холбооны шугам сүлжээний ажлыг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх тендерт “Жи Би Ти Эм Би Констракшн” ХХК шалгарч 2026 оны 10 сард ажлын гүйцэтгэл дуусан ийнхүү ашиглалтад орлоо.

​Дорноговь аймгийн Засаг даргын "Тогтвортой бодлого-Тасралтгүй хөгжил" 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.7.2.Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд шинэ эмнэлэг ашиглалтад оруулж байгаатай холбогдуулан тусламж, үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор орон нутгийн 21,2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 6 төрлийн, 9 ширхэг тавилга, тоног, төхөөрөмжөөр хангаад байна.