Форумыг нээж Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, уур амьсгалын өөрчлөлтөд илүү өртөж буй малчин иргэдийг төрөөс дэмжих цогц бодлого бол “Шинэ хоршоо хөдөлгөөн” болохыг онцоллоо.
Форумд Монгол Улсын Шадар сайд, “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны дарга С.Амарсайхан оролцож Монгол Улсын Засгийн газраас “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг эрчимжүүлэх хүрээнд хийж, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаануудын талаар танилцуулга хийлээ.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын гишүүн, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Шинэ хоршоо” үндэсний хөдөлгөөнүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хяналт тавих Ажлын хэсгийн ахлагч М.Мандхай танилцуулга хийлээ. Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 8 сарын 19-ний өдрийн 42 тоот захирамжаар байгуулагдсан тус Ажлын хэсэг нь хөтөлбөр хоорондын уялдааг хангах, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд ажиллаж буйг дурдлаа.