
Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 42 дугаар захирамжаар Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд байгуулагдсан ажлын хэсгийн ээлжит хуралдаанд танилцуулга хийлээ.
Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны 2024 оны тайлан, 2025 оны төлөвлөгөөний төслийг танилцууллаа.
Ажлын хэсгийн гишүүд Улсын Их Хурлын ээлжит чуулганы завсарлагааны үеэр орон нутагт ажиллаж, “Шинэ хоршоо хөдөлгөөн”-д хамрагдсан гишүүд болон малчдын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах, иргэдийн санал бодлыг сонсохоор тогтлоо.
Мөн малчид, иргэдийн санал, зөвлөмжийг ажлын хэсэг дээр нэгтгэж, “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий салбар дундын уялдааг хангах Үндэсний хороонд холбогдох асуудлын хүрээнд чиглэл өгч, хамтран ажиллахаар шийдвэрлэлээ.